НӨЛӨӨ БҮХИЙ ТАВАН БАНКНЫ ЦЭВЭР АШИГ 867,8 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЭВ

2024-07-31  

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Банк, санхүүгийн үзүүлэлтээр системийн нөлөө бүхий 5 банкны татварын дараах цэвэр ашиг 2023 оны эхний хагасын тайлангаар 546.7 тэрбум төгрөг байсан бол энэ оны эхний хагаст 867.8 тэрбум төгрөгт хүрч өсжээ.   

Арилжааны банкуудын 2024 оны II улирлын санхүүгийн тайлангаар ХААН банкны  оны эхний хагас жилийн цэвэр ашиг 290.4 тэрбум төгрөгт хүрч, тэргүүлэв. Харин 2024 оны эхний хагаст Голомт банкны цэвэр ашиг 273.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 249.1 хувиар өссөн байна.

2024 оны эхний хагаст топ 5 банкны цэвэр ашиг 867.8 тэрбум төгрөгт хүрч өсжээ.
  • Голомт банкны татварын дараах цэвэр ашиг 273.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 249.1 хувиар,
  • ХХБ-ны цэвэр ашиг 174.1 тэрбум төгрөгт хүрч 89 хувиар,
  • Хас банкных 85.3 тэрбум төгрөг болж, 37,2 хувиар,
  • ХААН банкных 290.4 тэрбум төгрөгт хүрч, 6.8 хувиар,
  • Төрийн банкных 44.8 тэрбум төгрөг болж, 6.3 хувиар тус тус өсөв.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн бирж, Монголбанк.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?