Хүйтэн дайнаас хойших хамгийн том хэмжээний хоригдол солилцох ажиллагааны хүрээнд дөрвөн хоригдол Оросоос эх орондоо ирж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэв.
“Уолл Стрит Жорнэл” сонины сурвалжлагч Эван Гершкович, мөн Пол Уилан, Алсу Курмашева, Владимир Кара-Мурза нар суллагдсан бөгөөд “тэдэнд тулгарсан харгис хэрцгий сорилт дуусгавар боллоо” гэж Ж.Байден хэлсэн байна.
Э.Гершковичийг суллагдахыг 491 хоногийн турш хүлээсэн ар гэрийнхэн нь түүнийг халуун дулаанаар тэврэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа ярьжээ.
Ж.Байден мэдэгдэхдээ, суллагдсан хоригдлуудыг “зохиомол шүүх хурал”-аар ялласан гээд, тэднийг удахгүй АНУ-д ирнэ гэж хэлсэн байна.
Хэлэлцээрийн хүрээнд зургаан улсад хоригдож буй 24 хоригдлыг сулласны дунд барууны 16 хоригдол, Оросын найман хоригдол байна.
Оросын тагнуулын албаны хурандаа Вадим Красиков солилцоонд хамрагдан суллагдсан тухай хэвлэлүүд мэдээлжээ.
Эх сурвалж: ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 2 /BBC/