ӨВӨРХАНГАЙ: АРВАЙХЭЭРТ ҮЕР БУУЖ, АЛБАНЫХАН ШУУРХАЙ АЖИЛЛАЛАА

2024-08-03  

 Өчигдөр Арвайхээр суманд 15-17 цагийн хооронд үргэлжлэн орсон борооны улмаас гэр, байшин, орон сууц усанд автжээ.

Энэ үеэр нийт 13 дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагаар 28 алба хаагч, Арвайхээр сумын ЗДТГ-аас 22 ажилтан, мөн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, "АЗЗА" ТӨХК-иас  шуурхай ажиллаж, авран хамгаалах тусламжийг үзүүллээ. 

Дуудлагын хүрээнд таван иргэн, 13 хүүхэд, зургаан гэр, хоёр байшин, нэг автомашиныг аюулгүй болгож, таван орон сууцны В1 давхарт орсон үерийн усыг соруулан ажиллалаа.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?