Өнөө өглөө Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүсийн ойролцоо Хятад, Филиппиний хөлөг онгоцууд мөргөлдсөн талаар Хятадын төрийн хэвлэл мэдээлжээ. Мөргөлдөөн болсон "Хоёрдугаар Томас" элсэн харгиа нь Бээжин, Манилагийн хооронд маргаан дагуулсаар буй газар юм.
"Манай хөлөг онгоцыг “санаатайгаар” мөргөсөн, манай талаас олон удаа анхааруулсныг үл хайхран Филиппиний 4410 дугаартай хөлөг онгоц нь Хятадын 21551 дугаартай хөлөг онгоцтой зориуд мөргөлдсөн" гэж Хятадын эргийн хамгаалалтын төлөөлөгч Гэн Юйгийн хэлснийг эш татан CCTV телевиз мэдээлжээ.
“Филиппиний эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд Хятадын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Наньша арлуудын Шянбин шүрэн арлын ойролцоох тэнгисийн орон зайд хууль бусаар нэвтэрсэн” гэж тус телевиз мэдээлсэн байна. Филиппиний хөлөг онгоцууд “мэргэжлийн бус, аюултай байдлаар зорчиж, улмаар мөргөлдөхөд хүргэсэн” гэж Хятадын тал буруутгажээ. Хятадын эргийн хамгаалалтын алба Филиппиний хөлөг онгоцуудын эсрэг “хууль дүрмийн дагуу” хариу арга хэмжээ авсан гэж мэдэгджээ. Мөн Филиппинд хандан “зөрчил, өдөөн хатгалгасан үйлдлээ нэн даруй зогсоох, түүнээс үүдэн гарах бүх үр дагаврыг хариуцахыг” анхааруулсан байна.
Харин Филиппиний тал мэдэгдэхдээ, мөргөлдсөний улмаас тус улсын хоёр хөлөг онгоц эвдэрч сүйдсэн гээд, уг хэрэг явдалд Хятадын талын “хууль бус, түрэмгий маневрууд нөлөөлсөн" гэжээ. “Эдгээр аюултай маневр нь хөлөг онгоцуудыг мөргөлдөхөд хүргэснээр манай эргийн хамгаалалтын хоёр хөлөг онгоцонд эвдрэл үүссэн" гэж Филиппиний Үндэсний а
Эх сурвалж: БЭЭЖИН, 2024 оны наймдугаар сарын 19 /DW/.