ХӨВСГӨЛ НУУРААС ЭНЭ ЗУН ГУРВАН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ТАТАН ГАРГАЖЭЭ

2024-08-19  

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын хог бохирдлыг цэвэрлэх зорилгоор тус нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагаа 3 дахь жилдээ Марааны буланд энэ оны долдугаар сарын 15-наас хойш үргэлжилж байна.

Татан гаргах ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, ЗХЖШ-ын хурандаа М.Батболд нараар ахлуулсан ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, цэргийн зөвлөх, инженерүүд, ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, 113, 115, 119, 123 дугаар анги, нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид явуулж буй. Одоогийн байдлаар гурван техник хэрэгслийг татан гаргасан ба алба хаагчид тэдгээр машиныг 50-171 метрийн гүнээс 31-62 цаг ажиллаж, татан гаргажээ.


Өнгөрсөн хугацаанд Сүхбаатар хөлөг онгоцтой нийлээд нийт 9 техник хэрэгслийг татан гаргасан аж. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?