НӨЛӨӨ БҮХИЙ ХҮМҮҮС СУУЖ ЯВСАН ДАРВУУЛТ ОНГОЦ СИЦИЛИЙН ОЙРОЛЦОО ЖИВЖЭЭ

2024-08-22  

Италийн Сицили арлын ойролцоо нэгэн дарвуулт онгоц живсний дараа сураггүй болсон зорчигчдын дунд Morgan Stanley International банкны захирал Жонатан Блүүмер болон түүний эхнэр байсан гэж Их Британийн Hiscox даатгалын компани мягмар гарагт мэдэгджээ.

Их Британийн далбаатай “Bayesian” дарвуулт хөлөг онгоц даваа гарагт хүчтэй шуурганы улмаас Газар Дундын тэнгист живж, аврагчид нэг хүний цогцсыг гаргаж авчээ. Сураггүй болсон хүмүүсийн дунд Их Британийн технологийн салбарын бизнес эрхлэгч Майк Линч болон түүний охин байжээ.

Даваа гарагт тансаг зэрэглэлийн дарвуулт онгоц шуурганд өртөж живсний дараа Сицилийн аврах багийнхан сураггүй болсон зургаан хүнийг эрэн хайж эхэлжээ. “Bayesian” нэртэй 56 м урт дарвуулт онгоцон дээр 22 хүн сууж явсан бөгөөд гамшигт өртөх үед уг хөлөг Портичелло боомтын ойролцоо зогсож байжээ.  

Сураггүй болсон хүмүүсийн дунд Ж.Блүүмер болон АНУ-д болсон шүүх хуралд М.Линчийг төлөөлөн оролцсон Clifford Chance фирмийн хуульч Крис Морвилло нар байжээ. Тэдний ​​эхнэрүүд ч мөн сураггүй болсон тухай Сицилийн иргэний хамгаалалтын албаны дарга Сальваторе Кочина мэдээлсэн байна. Тэрбээр Ройтерс агентлагт мэдээлэл өгөхдөө, цогцсууд хөлөг онгоцны дотор гацсан байх гэлээ.

Дарвуулт онгоцыг живэхээс өмнө М.Линчийн эхнэр Анжела Бакарес, нэг настай охин зэрэг 15 хүн амжиж гарсан байна. Даваа гарагт аврах багийнхан дарвуулт онгоцны тогооч, Антигуа улсын иргэн Рикардо Томасын цогцсыг олжээ. Италид олон долоо хоногийн турш хэт халсны дараа Газар Дундын тэнгисийн орчимд байгалийн гамшигт үзэгдэл болох эрсдэл нэмэгдэж, сүүлийн өдрүүдэд шуурга шуурч, аадар бороо орсон байна.

 

Эх сурвалж: РОМ, 2024 оны наймдугаар сарын 20 /Reuters/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?