К.ХАРРИС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛТЬД АЛБАН ЁСООР НЭР ДЭВШЛЭЭ

2024-08-23  

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис Чикаго хотноо болж буй Ардчилсан намын их хурлын сүүлчийн өдөр үг хэлэх үеэрээ ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь нэр дэвшүүлж буйг албан ёсоор хүлээн авлаа.

К.Харрис ирэх 11 дүгээр сард болох сонгуулийг “манай улс үндэстний амьдралын хамгийн чухал” сонгууль гэж тодорхойлоод, бүх америкчуудын төлөө хүчин зүтгэх ерөнхийлөгч болно гэдгээ амлажээ.

Ингэснээр К.Харрис АНУ-ын томоохон намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны өнгөт арьст эмэгтэй, анхны Ази-Америк гаралтай хүн боллоо. Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд анхны эмэгтэй, Энэтхэг, Америк гаралтай ерөнхийлөгч болно.

Тэрбээр их хурлын үеэр үг хэлэх үеэрээ Дональд Трамп дахин ерөнхийлөгч болох нь яагаад “онц ноцтой” үр дагавартай вэ гэдэг талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, дундаж давхаргын татварыг бууруулж, хилийн аюулгүй байдлыг хангаж, нөхөн үржихүйн эрхийг сэргээнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Ардчилсан намын их хурлын эхний өдөр Ерөнхийлөгч Жо Байден үг хэлж, К.Харрисыг дэд Ерөнхийлөгчөөр сонгосноо амьдралдаа гаргасан “хамгийн зөв шийдвэр” гэж тодорхойлсон юм. Хоёр дахь өдөр Обамагийн гэр бүлийнхэн улс төрийн итгэл найдварыг сэргээсэн мессежийг хүргэжээ. Тэд мөн К.Харрис ерөнхийлөгчөөр сонгогдоход тулгарах улс төрийн тулаанд бэлтгэлтэй байхыг Ардчилсан намынханд уриалсан байна. Их хурлын гурав дахь өдөр Миннесота муж улсын захирагч Тим Уолз Ардчилсан намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлж буйг албан ёсоор хүлээн авч, "энэ бол нэр төрийн хэрэг" гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 23 /CNN/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?