ХЯТАДАД ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ ХЯНАХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛЖЭЭ

2024-08-28  

 Хятад улсад хиймэл оюун ухааныг стандартчилах судалгааны хүрээлэн байгуулсан тухай “Шинжинбао” сонинд мэдээлжээ. Тус байгууллагын үүрэг нь хиймэл оюун ухааны технологийн хөгжил, ашиглалтаас учрах эрсдэлээс сэргийлэх явдал аж.

"Хиймэл оюун ухааны стандартчиллын Бээжингийн судалгааны хүрээлэнд хиймэл оюун ухаантай холбоотой дэвшилтэт технологийг стандартчилах, түүнийг ашиглах хувилбарууд, эрсдэлээс сэргийлэх талаар судалгаа хийнэ" гэж даваа гарагт тус хэвлэлд бичжээ.

Тус хүрээлэн нь Жуан дүүрэг дэх нийслэлийн техник, эдийн засгийн хөгжлийн бүсэд байрлах бөгөөд өнгөрсөн долоо хоногт Бээжин хотноо болсон Дэлхийн роботын бага хурлыг тохиолдуулан нээсэн байна. 

Хүрээлэнгийн үүрэг бол хиймэл оюуны аюулгүй байдал, найдвартай байдал, менежментийг хангах явдал юм. Энэ бүгдийг хангахын тулд хиймэл оюун ухаанаас нийгэмд учирч болзошгүй эрсдэл, ёс суртахууны зарчим, мэдээлэл олж авах боломжийг тус хүрээлэнд судлах ажээ. Түүнчлэн хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах, сурталчлах жишиг хувилбарууд болон салбарын стандартуудыг боловсруулна. 

Хятадын эрх баригчид технологийн томоохон компаниудын хиймэл оюун ухааны загварууд нь улс төрийн хүрээний гэх мэт хэд хэдэн эмзэг асуултад хэрхэн хариулж байгаад дүн шинжилгээ хийж, компаниудын технологи нь “социалист үнэт зүйлсийг шингээсэн” эсэхийг шалгасан тухай урьд нь мэдээлж байв. 

2023 онд Хятад улсад хиймэл оюун ухаантай холбоотой 378 мянган патент олгосон нь 2022 оныхоос 40 хувиар өссөн гэж БНХАУ-ын Оюуны өмчийн газрын стратеги төлөвлөлтийн хэлтсийн дарга Гэ Шу өмнө нь мэдэгджээ.

 

Эх сурвалж: БЭЭЖИН, 2024 оны наймдугаар сарын 27 /RIA Novosti/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?