Энэ оны зургаадугаар сарын эцсээр Хятадад интернэт хэрэглэгчдийн нийт тоо 1.1 тэрбум орчим болсон нь өнгөрсөн оны 12 дугаар сарынхаас 7.42 саяар нэмэгдсэн үзүүлэлт боллоо гэж тус улсын Сүлжээний мэдээллийн төвөөс нийтэлсэн тайланд дурджээ.
Шинэ хэрэглэгчдийн дийлэнх нь буюу 49 хувийг 10-19 насны хүүхэд залуус эзэлж байгаа ажээ. Тайланд дурдсанаар, Хятад улс 10 дахь жилдээ улсын дээд түвшний домэйний тоогоор дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Зургаадугаар сарын дунд үеийн байдлаар ийм домэйний тоо 19.56 саяд хүрсэн нь Хятадын интернэт сүлжээнд бүртгэгдсэн нийт домэйний 61.4 хувийг эзэлж байна.
Хятадын хэрэглэгчдийн дийлэнх нь гар утаснаас интернэтэд холбогддог аж. Тус улсад хөдөлгөөнт холбооны тав дахь үеийн сүлжээг (5G) идэвхтэй хөгжүүлж байгаа бөгөөд зургаадугаар сарын дунд үе гэхэд 5G сүлжээний 3.92 сая суурь станц байгуулжээ.