Богдхан уулын дархан цаазат газрын ойд өчигдөрөөс эхлэн хоёр хоногийн турш онгоцоор бактерийн бэлдмэл цацаж байна.
Бактерийн бэлдмэлийг Мэргэжлийн байгууллагуудын хийсэн ойн хортон хөнөөлтийн судалгааг үндэслэн хортон шавж устгах зорилгоор цацаж байгаа юм. Иймд Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд оршин суугч болон ойн жимээр аялж зугаалдаг алхагч нар есдүгээр сарын 16-ний өдрийг хүртэл ууланд алхахгүй байх, Богд уулаас түүгсэн самар, жимс идэхгүй, авахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.
Хортон шавьж устгалын хорны нөлөөлөх нөлөө дарагдах хугацаа 30 хоног гэдгийг Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа, Ойн газраас мэдээлжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ