БАРЬЦААНЫ ХҮМҮҮС АМИА АЛДСАН ЯВДАЛД Б.НЕТАНЬЯХУ УУЧЛАЛ ХҮСЖЭЭ

2024-09-03  

Газын зурвасаас өнгөрсөн бямба гарагт цогцос нь олдсон барьцааны зургаан хүнийг эсэн мэнд эх нутагт нь авчирч чадаагүйдээ та бүхнээс хүлцэл өчиж байна гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ.

ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийг суллах тохиролцоонд хүрэхийг Израилын Засгийн газраас шаардсан жагсаал цуглаан, бүх нийтийн ажил хаялт даваа гарагт орон даяар өрнөсөн юм.

Б.Нетаньяху Йерусалим хотноо сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "бид тэднийг эсэн мэнд гэрт нь авчрахад маш ойрхон байсан” гэж хэлжээ. Тэрбээр “Өнөө орой би дахин хэлмээр байна, Израил энэ аллагад өмнөх шиг хандахгүй. ХАМАС үүнийхээ төлөө маш хүнд төлөөс төлөх болно” гэлээ.

Түүнийг үг хэлэх үед ХАМАС-тай барьцааны хүмүүсийг суллах талаар хэлэлцээр байгуулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал Ерөнхий сайдын өргөөний гадна талбайд үргэлжилсээр байв.

Үүний зэрэгцээ Их Британийн тал Израил руу цэргийн техник хэрэгсэл экспортлох зарим лицензийг түдгэлзүүлж байгаагаа мэдэгджээ. Гадаад хэргийн сайд Дэвид Лэмми мэдэгдэхдээ, Израил руу экспортолж буй техник хэрэгслийг “олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийг ноцтой зөрчихөд” ашиглах эрсдэлтэй байгааг онцолсон байна.

Үүний хариуд Израилын Батлан ​​хамгаалахын сайд Йоав Галлант уг шийдвэрт ихэд урам хугарч байгаагаа илэрхийлсэн бол Гадаад хэргийн сайд Исраэль Кац Британийн шийдвэр нь ХАМАС-т “эргэлзээ төрүүлэхүйц” дохио болж байна гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: ЙЕРУСАЛИМ, 2024 оны есдүгээр сарын 3 /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?