Америкийн теннисчин Кори Гауфф Нью-Йорк хотноо болж буй АНУ-ын нээлттэй тэмцээний шөвгийн наймд шалгарч чадсангүй.
Өдгөө 20 настай К.Гауфф дөрөвдүгээр тойргийн тоглолтод нутаг нэгт теннисчин Эмма Наваррод 3:6, 6:4, 3:6 онооны харьцаагаар хожигджээ. Тоглолт 2 цаг 13 минутын турш үргэлжилсан байна. Дэлхийн чансааны гуравт эрэмблэгдэж буй К.Гауф өнгөрсөн оны АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлсэн юм.
Э.Наварро дараагийн тойрогт Хятадын теннисчин Ван Яфаныг 6:1, 6:2-оор хожсон Испанийн тамирчин Паула Бадосатай тоглоно.
Эх сурвалж: НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 2 /АР/