ЯПОН-ЕВРОПЫН АППАРАТУУДЫН БУД ГАРАГТ ХҮРЭХ ХУГАЦАА ХОЙШИЛЖЭЭ

2024-09-04  

Механик эвдэрлийн улмаас “MIO” сансрын аппарат 2026 оны 11 дүгээр сард буюу товлосон хугацаанаасаа нэг жилээр хоцорч Буд гарагт хүрэх төлөвтэй байна гэж Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ мэдээлжээ.

JAXA болон Европын Сансрын агентлагийн /ESA/ мэргэжилтнүүд 2018 онд Буд гаргийг судлах хамтарсан хөтөлбөрийн хүрээнд ​​“Ariane 5” пуужингаар тус тусын тойрог замын аппаратыг хөөргөсөн юм.

“MIO” болон ESA-гийн “MPO” аппарат нь Наранд хамгийн ойр орших Буд гаргийн тойрог замд орохын тулд Дэлхий, Сугар болон Буд гаргийн өөрийнх нь таталцлын хүчний тусламжтайгаар маневр хийж байгаа ажээ.

JAXA-гаас мягмар гарагт мэдэгдсэнээр, ESA-гийн модулийн түлхэгчийг бүрэн хүчин чадлаараа ажиллахад нь саад болсон эвдрэлийн улмаас товлосон хугацааг хойшлуулахад хүрчээ. Аппаратуудыг анх Буд гарагт 2025 оны 12 дугаар сард хүрнэ гэж төлөвлөж байв. 

Товлосон хугацааг нэг жилээр хойшлуулсан нь “MIO”-ийн зорилгод нөлөөлөхгүй гэж JAXA-гийн төлөөлөгчид мэдэгджээ. Уг аппарат Буд гаргийн тойрог замд нэг жил байж, соронзон орных нь талаар мэдээлэл цуглуулах юм. Ингэснээр Буд гаргийн бүтцийг судлахад тус дөхөм болно.

 

Эх сурвалж: ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 4 /NHK/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?