ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСААС МОНГОЛ УЛСЫГ ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙДЫН ИЖБ-ИЙН ХУУЛБАРЫГ ХҮЛЭЭЖ АВАВ

2024-09-05  

 

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Жованни Гаспаритай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.

Уулзалтын үеэр хоёр талын түүхэн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Ватиканы номын сан, архивд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой баримт материалыг нээн илрүүлэх, судалгааны эргэлтэд оруулах талаар ярилцлаа.

Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан сорилтыг шийдвэрлэхэд хамтын хувь нэмрээ оруулах, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ харилцан нотлов.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?