"ОКЕАН-2024" СТРАТЕГИЙН СУРГУУЛИЛАЛТ ЭХЭЛЖЭЭ

2024-09-11  

ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчний "Океан-2024" стратегийн команд-штабын төлөвлөгөөт сургуулилалт өнөөдөр эхэлсэн тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээллээ.

Сургуулилалт Тэнгисийн цэргийн флотын ерөнхий командлагч, адмирал А.Моисеевийн удирдлага дор Номхон далай, Хойд мөсөн далай, Газрын Дундад тэнгис, Каспийн тэнгиси ба Балтийн тэнгисийн орон зайд явагдаж, 9 дүгээр сарын 16 хүртэл үргэлжлэх ажээ.

Сургуулилалтад 400 гаруй хөлөг онгоц, шумбагч хөлөг онгоц, хангамжийн хөлөг онгоц, 120 гаруй байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэг, 7 мянга орчим нэгж цэргийн болон тусгай техник, 90 мянга гаруй цэргийн алба хаагч оролцож байна. Мөн Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний бие бүрэлдэхүүн оролцоно гэдгийг тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

“Стратегийн команд-штабын сургуулилалтын үндсэн зорилго бол өөрсдийн хариуцсан бүсүүд дэх цэргийн өөр өөр төрлийн бүлэглэлүүдийн удирдах, стандарт бус оперативын үүрэг зорилтуудыг шийдвэрлэх, өндөр ончтой зэвсэг ба орчин үеийн зэвсэг техникүүдийг иж бүрэн байдлаар хэрэглэх, тэнгисийн орон зайд хамтын үүрэг даалгаврыг биелүүлэхэд түнш орнуудын тэнгисийн цэргийн хүчнүүдтэй харилцан ажиллагааг өргөжүүлэхэд Оросын ТЦХ-ний анги нэгтгэлүүдийн удирдах бүрэлдэхүүн хэр бэлэн байгааг шалгахад оршино” гэж Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсан байна.

Хээрийн сургуулийн эхний үе шатны явцад цэргийн удирдах байгууллагууд тухайн заасан сургуулилалтын талбайд цэргийн бүлэглэлүүдийг байршуулах ба хоёрдахь шатанд оролцогч анги нэгтгэлүүд болзошгүй дайсны чухал объектууд ба хүчийг устгах “байлдааны ажиллагааг” явуулна. Мөн энэ үе шатанд дэд бүтэцгүй далай тэнгисийн эрэгт десант буулгах, тэнгисийн эдийн засгийн бүс дэх объектуудыг хамгаалах ажиллагааны хувилбаруудыг боловсруулах юм.  

 

Эх сурвалж: МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 10 /РИА Новости/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?