Мексикийн боксчин Сауль Канело Альварес 76.2 кг-ын жинд Дэлхийн боксын зөвлөл (WBC), Дэлхийн боксын холбоо (WBA), Дэлхийн боксын байгууллагын (WBO) дэлхийн аварга цолыг хамгааллаа.
АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотод болсон 12 үетэй тулаанд тэрбээр Пуэрто-Рико гаралтай Америкийн боксчин Эдгар Берлангаг шүүгчдийн саналаар ялжээ.
Өдгөө 34 настай Альварес WBC болон WBA-гийн дэлхийн аварга цолыг долоо дахь удаагаа, WBO-ын дэлхийн аварга цолыг тав дахь удаагаа хамгааллаа. Кубийн боксчин Уильямм Скаллатай цол хамгаалах тулаан хийхээс татгалзсаны дараа Олон улсын боксын холоо (IBF) түүний дэлхийн үнэмлэхүй аварга цолыг хураан авчээ. Альварес дэлхийн үнэмлэхүй аварга цолыг 2021 онд хүртэж, гурван удаа хамгаалсан юм. 2022 онд тэрбээр Оросын боксчин Дмитрий Биволд ялагдаж, 79.38 кг-ын жинд WBA-гийн дэлхийн аваргын бүсийг авч чадаагүй юм. Одоо тэрбээр 62 ялалт (39 удаа хүнд цохилтоор), хоёр ялагдал, хоёр тэнцээтэй боллоо.
Өдгөө 27 настай Берлангагийн хувьд анхны ялагдлаа хүлээж байгаа бөгөөд 22 удаа (17 удаа хүнд цохилтоор) ялж байжээ. Тэрбээр дэлхийн аварга цолын төлөө анх удаа тулалдсан бөгөөд өмнө нь зөвхөн WBO-ийн Хойд Америкийн аварга бүсийг эзэмшиж байв.