ОЙРЫН ХОЁР ХОНОГТОО ИХЭНХ НУТГААР ДУЛААН БАЙНА

2024-09-25  

 Ойрын хоёр хоногт Алтайн салбар уулсаар салхитай, ихэнх нутгаар дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

2024 оны 9 сарын 26-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 26-нд ихэнх нутгаар дулаан байх боловч 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?