ЗАГВАРЫН ТҮҮХЭНД ДЭХЬ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ 10 ХУРИМЫН ДААШИНЗ

2016-06-25  

Эмэгтэй хүний амьдралын хамгийн сэтгэл хөдөлгөм, мартагдашгүй өдрүүдийн нэг бол хурим. Энэ л гайхалтай цагаан даашинз сүйт бүсгүйд жаргалтай, төгс төгөлдөр мэдрэмжийг төрүүлдэг. Залуу эмэгтэйчүүдийн мөрөөдлийг гүйцэлдүүлдэг хувцас загвар зохион бүтээгчид ч гарын ур дүйгээ бусдад таниулах томоохон боломж юм. Ингээд хамгийн гайхалтай 10 хуримын даашинзыг танилцуулж байна. 

1.Уэльсийн гүнж Диана хуримын даашинз

1981-оны 7-р сарын 29-н болсон Чарльз, хатагтай Диана нарын хуримын онцгой өдөр байлаа. Хатагтай Дианагийн хуримын хувцсыг дизайнер Элизабет Эмануэл урласан байна. Даашинзыг зааны соёогоор хийсэн торгоор урлаж, мянга мянган сувдаар чимэглэсэн нь бүх цаг үеийн хамгийн гайхамшигтай хуримын даашинзын нэг болжээ.

2.Кейт Мидлтон

Британийн хааны гэр бүлийн бас нэгэн хуримын ёслол бол яахын аргагүй Кейт Мидлтон хунтайж Чарльз нарын хуримын ёслол. Кейт Мидлтоны хуримын даашинзыг Alexander McQueen зохион бүтээсэн бөгөөд гоёмсог урт торон чимэглэл нь дэлхийн сая сая бүсгүйчүүдийн мөрөөдлийн даашинз байсаар байна.

3. Грейс Келли

Холливудын жүжигчин Грейс Келлигийн сэтгүүлд авхуулсан зураг. Энэхүү гайхалтай хуримын даашинзыг  зааны соёогоор хийсэн торгоор мөн урлажээ. Даашинзыг урлахдаа нарийн үдээс, сувдан чимэглэл, торгон хээ хуар ашигласан нь улам төгс төгөлдөр болгожээ. 

4. Сара Жессика Паркер

Жүжигчин Сара Жессика Паркерын  өмссөн даашинзыг Vivienne Westwood бүтээсэн бөгөөд өвөрмөц дизайн нь олны анхаарлыг татжээ. Төгс хэв маяг, бүхий эл даашинз нь өмссөн хүнийхээ бие галбирыг илүү тодотгож өгснөөрөө онцлог.

5. Жаклин Кеннеди

АНУ-ын Сенатор Жон Кеннеди сүйт бүсгүй Жаклин Кеннеди өмссөн хуримын даашинз. Урт чимэглэл бүхий цэцгэн хээ хауртай материалаар урласан даашинз нь бүсгүйг улам төгс төгөлдөр болгожээ. 

6. Анжелина Жоли

Холливудын жүжигчид болох Анжелина Жоли, Брэд Питт нарын хуримын ёслол энэ оны наймдугаар сарын 23-нд болсон. Магадгүй сүүлийн арван жилийн хамгийн их хүлээгдэж байсан гэрлэлтийн нэг байлаа. Анжелина Жоли  хуримын даашинзаа 6 хүүхдийнхээ  зурсан зургийг  торгон дээр  буулган урлажээ. Энэ даашинз нь загварын түүхэнд байгаагүй шинэ шат болсон гэдгийг загвар зохион бүтээгчид дуу нэгтэйгээр нэрлэдэг. 

7. Мэрлин Монро

Мэрлин Монрогийн өмссөн цагаан үслэг захтай хар даашинз нь загвар зохион бүтээгчдийн шүүмжлэлд өртсөн байдаг. Уламжлалт загварыг уландаа гишгэсэн ч гэж хэлж байсан түүхтэй. 

8. Kristen Stewart

Twilight кинон дээр өмссөн түүний даашинзыг Каролина Эррерагаар дизайнер бүтээсэн байна. Энэ даашинзны гол чимэглэл болох нурууны дээд хэсгээс доош нь цувруулан хатгасан товч нь үнэхээр тансаг харагдуулдаг.  Худалдаанд  гаргахаар тооцоолсон үнэ нь $ 35,000 байгаа бол дуураймлыг нь $ 800 үнэлсэн байжээ.   

9. Рений Зелвэгер

Каролина Херра-гийн зохион бүтээсэн бас нэг гайхалтай хуримын даашинз. Даруухан энгийн даашинз нь бие галбирийг улам тодотгож өгч байна.

10. Виктория Бекхэм

Виктория Бекхэмийн даашинзыг Vera Wang загвар зохион бүтээгч дагалдах цэцгийн баглаан хамт урлажээ. Тэрээр давтагдашгүй даашинзаа шкафандаа хадгалдаг гэнэ.

 

 

Ц. ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Энхжин:Гоё даашинзууд байнаа. Ялангуяа Twilight kиноны даашинз бол тасархай юмаа.Мэрлин монро ганцаараа тас хар даашинзтай шал эргүү байхаа. 2016-06-25
Туул:Гоё оо гоё 2017-03-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?