Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан болж байна. НИХТ-ын сонгуульд үнэмлэхгүй ялалт байгуулсан МАН-ын удирдах зөвлөлөөс Нийслэлийн Иргэдийн Хурлын даргаар Ц.Сандуйг нэр дэвшүүллээ.
Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшигчээс дараах асуултуудад хариулт авч байна.
НИТХ төлөөлөгч Л.Нарантуяа : Өмнө нь МАН НИТХ-д байхад газар маш замбараагүй олгогдсон байсан. Энэ бүхнийг өнгөрсөн дөрвөн жил засах гэж маш их цаг алдсан.
Газар чөлөөлөх гэж, хууль бусаар олгосон газрын маргааныг шийдвэрлэх гэж.
Одоо та НИТХ дарга болвол газар зохион байгуулалтыг яаж төлөвлөж зохин байгуулах гэж байна?
Ц.Сандуй : Газрын харилцааг шинэ түвшинд гарган ажиллах болно.
НИТХ төлөөлөгч Ц.Баатархүү :Сонгуулийн өмнө цацагдсан төрийн албыг арилжиж намын санхүүжилт босгох утга бүхий бичлэгийг та энэ бол хоёр жилийн өмнөх бичлэг гэж тайлбар хийж байсан.
Өнөөдөр тэр асуудалд ямар тайлбар хийх вэ? Одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг халаа сэлгээнд өртүүлэхгүй байх, төрийн залгамж тогтвортой байх асуудлыг хэрхэн хангах вэ?
Ц.Сандуй : Энэ бол сонгуулийн үед гарсан гүтгэлэг. Удахгүй цагдаагийн байгууллагаас энэ эвлүүлгийг хийсэн этгээд тодорхой болно. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандсан байгаа. 60 тэрбум төгрөг хууль бусаар босгосон нь тогтоогдвол би хариуцлага хүлээхэд бэлэн. Хууль зөрчиж төсвийн мөнгө идчихээгүй л бол төрийн албан хаагчид айх зүйлгүй ажлаа хийж болно. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан үргэлжилж байна.
Л.ГАНТУЯА