МАН удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргын албан тушаалд Ц.Сандуйн нэрийг дэвшүүлж НИТХ-ын 45 төлөөлөгчийн олонхийн саналаар Нийслэлийн иргэдийн хурлын даргаар Ц.Сандуй сонгогдлоо.
Өнгөрсөн дөрвөн жилд газрын хууль бус олголтыг цэгцэлсэн. Төрийн үйлчилгээг иргэд, дүүрэг бүрээсээ нэг доороос авдаг төрийн үйлчилгээний ТҮЦ-тэй болсон. Нийтийн тээврийг цахим төлбөр тооцооны системд шилжүүлсэн. Түүнчлэн орон сууцны таван том дэд хөтөлбөрийг эхлүүлэн, гэр хорооллын дахин төлөвлөлт, түрээсийн орон сууц гээд нийслэлийн иргэд рүү чиглэсэн олон ажлыг үргэлжлүүлэн хийхийг цөөнхийн зүгээс санууллаа.
Иргэнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж, цөөхнөө сонсож ардчилсан зарчмаар хамтран ажиллахыг хүсье.
Л.ГАНТУЯА