СУ.БАТБОЛД ХОТЫН ДАРГА БОЛЛОО

2016-07-06  

НИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар УИХ-ын гишүүн асан Су.Батболдыг сонголоо.

Хотын дарга Су.Батболдын товч намтар

Төрсөн огноо, газар: Төв аймгийн Зуунмод хотод 1968 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн.

Боловсрол: 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль

1990 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Инженер-багш мэргэжлээр

1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежерээр

2000 онд Хөдөө аж ахуйн их сургуульд Техникийн ухааны магистрын зэрэг

2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр

2012 онд Удирдлагын Академи-д Төрийн захиргааны менежментийн доктор (Ph.D) – ын зэрэг тус тус хамгаалсан.

Ажил эрхлэлт: 1990-1993 онд Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд инженер, ерөнхий инженер

1993-1997 онд Төв аймгийн ЗДТГазрын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст хөдөө аж ахуйн Ерөнхий инженер, хэлтсийн дарга

1997-1998 онд тус газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга

1998-2000 онд тус газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга

2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга

2002-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2005 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

2005-2006 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

2011-2012 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга

2014-2015 онд Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

Сонгуульт ажил: Монгол Ардын Намын бага хурлын гишүүн

Монголын Нутгийн удирдлагын холбооны Тэргүүн

Монголын Хөдөө аж ахуйн инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч

Монголын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Тэргүүлэгч гишүүн

Гавъяа шагнал: “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”

“Алтан гадас” одон

Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

Гэр бүлийн байдал: Эхнэр, 3 хүүгийн хамт амьдардаг

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?