Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзлаа. Шинэчлэлийн хөдөлгөөний зүгээс Ардчилсан намын үндсэн дүрмийг нэн даруй өөрчилж, шинэчлэх ёстой. Үүнийг хийхийн тулд залуучууд бид нэгдсэн. Улмаар Ардчилсан нам фракцыг шүтэх бус бодлогын нам болох ёстой гэв.
АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат хэлэхдээ, “Залуучууд та бүхний саналыг би 100 дэмжиж байна. Бид ард түмнээрээ дүнгээ тавиуллаа. Тиймээс энэ намыг шинэчлэх цаг болсон гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Тиймээс Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 18-нд хуралдуулахаар товлоод байна.
Мөн хурлаас намын Их хурлын товыг тогтож, уг хурлаараа намын дүрмийг шинэчлэх, бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэх асуудлыг ярилцах болно. Энэ бүх ажилд та бүхэнтэй хамтран ажиллахдаа би хувьдаа бэлэн байна” гэсэн юм.
Эх сурвалж : http://demparty.mn/