3 САЙДЫГ ДЭМЖИЖ Т.ЭНХТАЙВАНЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

2016-07-29  

МАН засгаа бүрдүүлж чадахгүй байна. Тунаж үлдээд байгаа дөрвөн сайдад сойсон эхний хүмүүс нь бүгд ашиг сонирхлын зөрчилтэй  нь АТГ-аас тогтоогдож нэрийг нь татсан. Араас нь намын удирдах зөвлөлийн шийдвэрээр

Д.Мөнхбаяр (Нийслэл хотын захирагч асан)-Барилга хот байгуулалт,

А.Цогцэцэг (Арьсны судлалын төвийн захирал)-Эрүүл мэнд

П.Сэргэлэн ( Морин спорт уяачдын холбооны тэргүүн)- Хүнс Хөдөө Аж Ахуй 

Т.Энхтайван ( Уяач, дэд сайд асан)- Эрчим хүчний сайдад томилохоор  болсон.

Гэтэл ахиад л нэг нь ашиг сонирхлын зөрчлийн улмаас нэр нь татагдаж байна. Тэр хүн  бол эрчим хүчний сайдад томилогдохоор яригдаж байсан уяач Т.Энхтайван.

Түүний оронд Пүрэвжавын Ганхүүг нэр дэвшүүлжээ. П.Ганхүү нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 1976 онд төрсөн. Тэрээр Япон улсын Токио хотын Сэншүгийн Их Сургууль, Эрчим хүчний эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн Их Сургуулийн Олон Улсын Бизнесийн мастерын зэргийг тус тус хамгаалсан. 2012 оныг хүртэл нэлээн хэдэн жил Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газрын орлогч дарга хийж байсан нэгэн юм байна. Ийнхүү МАН бүлгийн хурлаар 100 хувь дэмжиж, мэргэжлийн болоод боловсролтой залуу хүн эрчим хүчний сайдад нэр дэвшиж байна.

П.Ганхүүгийн ажлын туршлага

“МУИС-ын бүтэц, удирдлагын механизмыг боловсронгуй болгох нь” Европын Холбооны ТАСИС-ын төсөл

 

Стратегийн төлөвлөлтийн дотоодын зөвлөх

1999.06

2001.04

Дэд бүтцийн Яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, эдийн засгийн  газар

 

мэргэжилтэн

2002.12

2004.10

Түлш, эрчим хүчний яамны Эдийн засаг, мэдээлэл, хяналт шинжилгээний газар

Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга

2004.10

2006.03

Түлш эрчим хүчний яам, Санхүү хөрөнгө оруулалтын газар

 

Газрын дарга

2006.03

2007.12

Түлш эрчим хүчний яам, Санхүү эдийн засгийн газар

Ахлах мэргэжилтэн

2007.12

2009.02

Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг Эрчим Хүчний газар

Орлогч дарга

2009.02

2012.07

 

 

Л.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
олон ардчилал клуб:Эхчим хүчний сайд үйлдвэрт ажиллаж байсан хүн байх ёстой.эрэлийн намын дагуул хүн хийж чадах нь эргэлзээтэй.Хот хөлдвөл Монгол улс хөлдөх болно шүү 2016-07-29
Sandui:Mergejliin hun bgaa n olzuurhuushtai. 2016-07-29
Дорж:Зөв хө одоо л хүн шиг хүмүүсээ дэвшүүлж байна 2016-07-29
BUYANAA:KKK...KHEDEN KHUUKHEDUUDIIG MAANI EVEL ZUN KHAVAR khurdan morinii uraldaan temtseen yaavuulj id khavaa uzuuldeg kheden uyaachid ender sentiid zalrakh shinjtei...YAANA DAA.... 2016-07-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?