Э.БАТ-ҮҮЛ БААТРЫН АЙГААД ГАРГААГҮЙ ШИЙДВЭРИЙГ СУ.БАТБОЛД ГАРГАЛАА

2016-08-02  

Нураана гэдэг шийдвэрийг нийслэлийн засаг дарга Су.Батболд гаргав. Өмчтэй холбоотой ихээхэн маргаан дагуулах асуудал. Барьсан хойно нураана гэдэг бол яав ч зөвтгөх шийдвэр биш гэж барилга эрхэлдэг хүмүүс хэлж байна. Барилгын ажлыг нь төр юм бол зогсоох л байсан юм. Одоо дууссан хойно нь ийм харгис шийдвэр гаргах нь шударга ёсонд нийцэхгүй. Энэ барилгыг дуусгахыг нь хүлээсэн төр, нийслэл, дүүргийн эрх бүхий албан тушаалтнууд ямар хариуцлага үүрэх юм бэ? Тэд зардал мөнгөөс нь хариуцах уу? гээд ургаж гарах олон асуулт байна. Харин хууль зөрчиж барилгаа барьсан, хуулийг уландаа гишгэсэн хүмүүсийг зөвтгөж болохгүй. Нураасан дор орвол, өмчийг нь хурааж, улсын мэдэлд авсан нь зөв гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэж байна. Нэг даргын нураа гэснээр барилга нураагаад байдаг цаг ирсэн юм уу ? гэдгийг харах үлджээ.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?