ХҮҮХДҮҮДЭЭ ЯЛГАВАРЛАСАН МОНГОЛ ТӨРИЙГ ХАЛАМЖИЙГ БОДЛОГО ИРЭХ ЖИЛҮҮДЭД ХЭРЭГЖИНЭ

2016-08-23  

Засгийн газраас энэ оны төсөв хүндрэлтэй байгаа учраас Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болоод буй. Тэгвэл энэ хүрээнд дараах өөрчлөлтүүд хийгдэхээр болжээ.

Тухайлбал, Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өрхийн амжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэх олгохоор тусгажээ. Харин үлдсэн 40 хувьд хамрагдах бусад хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцож байгаа аж. 

Мөн хүүхэд харах үйлчилгээний төсвийг 906.2 сая төгрөгөөр бууруулж, цаашид хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулахаар болжээ. Түүнчлэн энэ хичээлийн жилд Засгийн газраас их дээд сургуульд суралцагч оюутны 70,200 төгрөгийн тэтгэлгийг олгохыг зогсоох асуудлыг төсвийн тодотголд оруулсан байна. Үүний зэрэгцээ оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцах унааны зардлын 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болохоор яригджээ.

Цаашлаад Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоох асуудлыг ч тусгасан байна. 

Шинэ засгийн газар төсвийн тодотголын хүрээнд төрийн өндөр албан тушаалтнуудын болон ТӨК-ийн захирлуудын цалинг 30-60 хувь бууруулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог журамд өөрчлөлт оруулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарахдаа ТАХ-д 1-12 сарын цалингийн дундаж хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг л авах юм байна.

Үүнээс гадна шүүгчдийн цалинг төрийн өндөр албан тушаалтнуудтай дүйцэхүйц хэмжээгээр бууруулахаар болжээ. Одоогоор 519 шүүгчийн цалин буурах магадлалтай гэнэ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Ард иргэдээ дэмжих бус ялгаварлах бодлого явуулаад АН вн бодлогыг хэрэгжуулээд байгаа засагт итгэх ууИтгэл даахгуй бол хол явахгуй 2016-08-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?