ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ХӨРӨНГӨ, ОРЛОГОО МЭДҮҮЛЖ БАЙНА

2016-08-25  

Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасны дагуу УИХ, Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газарт бүртгүүлэх үүрэгтэй.

8 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Засгийн газрын гишүүдийн 48.3 % нь 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын гишүүн, дэд сайд нарт хуулийн хугацаанд багтаан мэдүүлгээ гаргах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлж, хяналт тавин ажиллаж байна.

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь олон нийтэд нээлттэй байдаг тул дээрх албан тушаалтнуудын мэдүүлгийг 2016 оны гуравдугаар улиралд багтаан Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаар бэлтгэж байна. 

 

Эх сурвалж : АТГ-ын веб сайт

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?