Италийн төв хэсэг буюу Ром хотоос 150 гаруй км-т орших Риети хотод өнгөрсөн лхагва гарагийн өглөө орон нутгийн цагаар 03.36 цагт 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол өчигдөр дахин 4,2 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс амь үрэгдэгсдийн тоо 250-д хүрээд байна.
5000 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагааг өдөр шөнөгүй явуулсаар байгаа боловч нурангид дарагдсан хүмүүсийн 90 гаруй хувь амьгүй гарч ирж байгаа ажээ. Газар хөдлөлтөд хамгийн ихээр өртсөн Аматриче хотын байшин барилгын 70 гаруй хувь нь сүйдсэн байна.
Итали улсад газрын давхаргын хоёр гүн хагарал байдаг нь газар хөдлөлтийн гол шалтгаан болдог байна. Тус улсын түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт Сицили арлын Мессина хотод 1908 оны 12-р сарын 28 болж, 72 мянган хүний аминд хүрчээ.
А.САЯН