Ийм тоог ЮНЕСКО-гоос гаргалаа. Бичиг үсэг нь тайлагдаагүй эдгээр хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд гэнэ. Тэр дундаа Африк тив голлож байгаа аж. Мөн 260 сая хүүхэд сургууль соёлд явж чадахгүй байгаагаас зэвсэгт мөргөлдөөнд өртөж буй алс дорнодын 120 сая хүүхэд энд хамаарагддаг байна.
Дэлхийн хүн амыг бүгдийг нь бичиг үсэгт хамруулахад 32 жил шаардлагатай гэсэн тооцоог Дэлхийн боловсролын байгууллага гаргалаа. Харин ядуу буурай орны хувьд, 100 жил шаардагдах төлөв үүсжээ. Монголчуудын хувьд 100 хувь бичиг үсэгтэн байсан тоо буурч, 98%-иас доош буусан гэх мэдээлэл бий. Тэгвэл хоцрогдсон гэж яригдаж байсан Түвдийн хүн ам 98%-ийн бичиг үсгийн соёлтой болсон байна.
Д.АМАРАА