Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан хийж төсвийн тодотголд багтсан зургаан төрлийн татвар нэмэгдүүлэх асуудлыг эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Учир нь МАН-ын бүлэг татвар нэмэх асуудал ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа учраас энэ асуудлаа эргэн харах шийдвэрийг гаргаад байсан юм. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ.
Засгийн газраас 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүгээс, 150 ам метрээс дээш байрнаас, автомашины цилиндрийн багтаамж 4500-аас дээш бол НДШ-ийг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварыг сарын 2,500,000 төгрөгөөс орлогод 25% ногдуулах, 100 сая төгрөгөөс дээш хэмжээний хадгаламжтай хүнээс татвар авах зэрэг зургаан төрлийн татвар авахаар хуулийн төслүүд өргөн бариад байсан юм.
Л.ГАНТУЯА