Засгийн газарт залгамж чанар байх ёстой. Эгийн голын цахилгаан станцыг барих шаардлагатай. Үүнийг улстөржүүлж, орхиж болохгүй. Энэ талаар хоёр хөрштэйгээ яриа хэлэлцлээ үргэлжлүүлж, эрчим хүчний асуудлаа шийдвэрлэх нь зөв. Энэ бол бодлогын асуудал. Өнгөрсөн засгийн газрын үед дэмжигдсэн "Бөөрөлзүүтийн цахилгаан станц", "Багануурын цахилгаан станц"-ын төслийг хөдөлгөх хэрэгтэй.
Бодлогоо л зөв гаргах хэрэгтэй. Нефть боловсруулах үйлдвэр, Зэсийн үйлдвэрээ барих нь зөв. Гэхдээ Дархан хотод нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэсэн төсөл орж иржээ. Сэлэнгэ, Дархан бол Монгол улсын стратегийн аюулгүй бүсэд хамаардаг. Сэлэнгэ, Дарханы хөндий бол тэр чигтээ л Монголын газар тариалангийн талбар. Хүнсний хангамж, эрүүл ахуйн асуудал. Тиймээс байгальд хортой, стратегийн хүнд үйлдвэрийг Дарханд барих гэдэг бол буруу. Асуудалд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж болохгүй.
Ц.ХИШГЭЭ