МАХН-ын улс төрийн идэвхи сонирхол буурчээ.
2012-16 онд тэдний бүлэг УИХ-д 13 суудалтай, бүлэгтэй байсан бол 2016 сонгуулийн дүнгээр ганцхан гишүүнтэй үлдсэн. Тэр нь ядаж байхад, намдаа харш зүйл ярьдаг О.Баасанхүү.
Сонгуулийн дүнгээс хамаараад, МАХН-ын УЗ нийслэлийн дүүргийн сонгуульд оролцох боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Энэ нь сонгуульд ороод төдийлэн амжилт олохгүй гэж санал нэгдсэнтэй ижил сонсогдож байна гэж ажиглагчид дүгнэв.
Харин 21 аймгийн орон нутгийн сонгуульд оролцоно гэдгээ илэрхийлсэн гэж албаны эх сурвалж мэдээлэв. Гэвч түүнд нь бас асуудал үүссэн гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.
Сонгуулийн хэсгийн хороонд ирүүлсэн бичиг баримт нь дутуу, зөрчилтэй, хугацааны хувьд хоцорсон гэх үндэслэлээр МАХН-ын орон нутгийн сонгуульд оролцох эрх ч хязгаарлагдах магадлалтай болжээ. Салбарын намын үүрүүд нь зохион санаатайгаар алдаа гаргасан ч гэж ойрын эх сурвалж мэдээлж байна.
Ц.БАТТУЯА