БҮХНИЙГ ФРОНТОД ГЭДЭГ ШИГ БҮХНИЙГ ЯЛАЛТАНД БУЮУ СОНГУУЛЬД ЗОРИУЛ !!!

2016-01-28  

Хэн ялах гээд байгаа юм, хэнийг ялах гээд байгаа юм. Наанаа хайрлаад, халамжлаад байгаа юм шиг, цаанаа сонгогчдоос ЯЛАЛТЫГ СУЙЛАХ мэхээ хийж эхэллээ. Дахиад л, хүүхдийн мөнгө, оюутны мөнгө олгох, малчдын тэтгэврийн насыг наашлуулах, орон сууцны болон малчдын зээлийн хүүг бууруулах гээд нөгөө л амлалт зурагдсан пянз шиг улиглаж эхэллээ. Өртэй бол сайн нь л гэнэ. Дээр доргүй тэгэж ярьдаг боллоо. Нөгөө ”Өргүй бол баян, Өвчингүй бол жаргал” гэдэг ардын маань сургамжит үг хаачив ? Өөрийгөө авч явах, үр ашгаа өгөх үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд шаардлагатай зээл авах нь зөв гэдгийг ойлгохгүй хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна. Зээл болсон хойно төлж л таарна. Харин яаж төлөх вэ ? гэдгээ тооцдог. Энэ бол харьцаа, энэ бол бизнесийн зарчим. Харин Монгол улс энэ их өрөө яаж төлөх юм бол оо? Тэгээд мөнгө тараана гээд байдаг. Энэ бол холын хараагүй улс төрчдийн увайгүй үйлдэл гэж харж байна. Харин жинхэнэ улс төрч, жинхэнэ удирдагч бол мөнгө тараах бодлогыг яав ч дэмжихгүй байсан гэдэгт итгэлтэй байна. Улс орон хэзээ улс төрчдийн үгнээс гарч, хэзээ мэргэжилтнийхээ үгийг сонсдог болох бол оо? Нийгмээ хэзээ ядуурлаас, улс орноо хэзээ өрнөөс салгах вэ? Лав л бэлэн мөнгө тарааж нийгмээ ядуурлаас гаргахгүй.

 

Ц. ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?