ОЛОН УЛСЫН ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ БАЙГУУЛЛАГЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛНА

2016-10-05  

Олон улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  хэлэлцлээ. 

Олон улсын Тогтвортой аялал жуулчлал – Ядуурлыг бууруулах байгууллага нь анх “СТ-ЕП сан” нэртэйгээр 2004 онд БНСУ-ын  Засгийн газрын санаачилгаар НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын хүрээнд үүсгэн байгуулагдаж, гишүүн орнуудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн байна.  2012 онд Испани улсын Мадрид хотноо зохион байгуулагдсан тус сангийн Захирлуудын зөвлөлийн 9 дүгээр хуралдаанаар Монгол Улс зөвлөлийн гишүүн орноор сонгогдож байжээ. Өнгөрсөн хугацаанд тус сангийн зүгээс нийтдээ 11 сая ам.долларын 108 төслийг 31 оронд амжилттай хэрэгжүүлсний дотор 2012 онд Монгол Улсад 30,000 ам.долларын санхүүжилт бүхий   номын санг Налайх дүүргийн “Голомт” цогцолбор, Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” болон “Оюуны ундраа” цогцолбор зэрэг ерөнхий боловсролын гурван  сургуульд байгуулж байв. Улмаар 2015-2016 онд   “Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, сургагч багш нарыг бэлтгэх” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Тус сангийн зүгээс 2013 онд биеэ даасан олон улсын байгууллагын статустай болох санал дэвшүүлсэн бөгөөд үүнийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий Ассамблейн 20 дугаар чуулганы үеэр нийт 156 гишүүн орон дэмжихээ илэрхийлсэн байна.

Олон улсын Тогтвортой аялал жуулчлал – Ядуурлыг бууруулах СТ-ЕП  байгууллагын үндсэн зорилго нь дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, хөгжиж буй улс оронд ажлын байр нэмэгдүүлж ядуурлыг бууруулах, орлогын тэгш бус байдлыг багасгах, сайн засаглалыг бэхжүүлэх зорилтын хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг олон улсын бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, олон улсын санхүүгийн байгууллагаас санхүүжилтийн дэмжлэг авч шийдвэрлүүлэхэд чиглэдэг. Энэхүү байгууллагын гишүүн орноор элсэн орсноор тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж эдийн засгаа төрөлжүүлэх төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангахад ихээхэн түлхэц болох бөгөөд гишүүнчлэлийн аливаа төлбөр төлөхгүй юм байна гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?