“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБООТОЙГООР ГАРГАСАН САНГИЙН САЙДЫН ТУШААЛУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ.

2016-10-06  

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий  ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Дүгнэлтийг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргав.

1.  Хувьцаа худалдсаны дараа дээрх хоёр компанид 51:49 хувийн хувьцааны эрх мэдлийн харьцаа алдагдсан байна. Иймд “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох дүрэм, журмыг өөрчилж хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.

2.  2016 оны зургадугаар сарын 2-ны өдрөөс 29-ний хооронд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгов.

3.  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлэлцсэн 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхээр болов.

4.  “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг нэр бүхий арилжааны банкнаас гаргасан байх тул хуульд заасан эрхийн дагуу энэ үйл ажиллагааг шалгаж танилцуулахыг Монголбанкинд уламжиллаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нийт иргэдэд:МАН Эрдэнэтийн 49%-ийг ард түмэнд олгоно гэсэн сонгуульд өгсөн амлалтаа санах хэрэгтэй. Энэ амлалт бол зүгээр ч нэг улиг болсон халамжийн амлалт биш бөгөөд Монгол Улсын нэг ч иргэнийг орхихгүй нийт иргэдийн эрх ашиг сонирхолд нийцэх тул үүнийг хэрэгжүүлснээр улс төрийн намууд "ОЛОНХИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ" байх үндсэн бодлого, үүргээ хэрхэн хэрэгжүүлдэгээ харуулах ховор олдох боломж юм. Сонгогдсон гэж эндүүрэв дээ, эндээс л ард түмний сонголт эхлэнэ шүү гэдгийг өглөө бүр санаж яв. Иргэд ч нэгдэн сануулж, дуугарч тэмцэж байгаа хэсгээ дэмжин нэгдмэл байх хэрэгтэй. Энэ сануулга бол популизм биш, үлдсэн баялгийг цөөнхөд биш нийтэд тэгш хувиарлах шударга шаард**** юм. 2016-10-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?