Ц.Нямдорж бол УИХ-ын эрх баригч 65 бүлгийг удирддаг, УИХ-ын дэд дарга хүн. Түүний суудал нь бусдаас онцгой өндөр гэдгийг та нар хараарай.
Ингэж ялгаж өгснөөрөө, түүнийг Монголын 4 дэх өндөр албан тушаалтан гэж тодотгосон хэрэг. Ийм хүн худал үнэн мэдээлэл хийх эрхгүй. Эрдэнэтийн асуудлыг би сонгуулийн маргааш нь л шийд гэж хэлсэн. Дэндүү удаан байна. Засгийн газар саяхнаас хөдөлж байх шиг байна. Зөв. Эрдэнэтийн 49% -тай холбоотой асуудлаар Эрдэнэтийн чулуу болгоныг сөхөж үзэх хэрэгтэй. УИХ-д нээлттэй хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Засгийн газрын хаалттай хуралдааны материалыг дахин хэлэлцээд нийтэд ил болгох шаардлагатай. Түүнд нь Эрдэнэтийн тухай ганцаараа мэдэж буй юм шиг царайлаад, яриад буй Ц.Нямдоржийг байлцуулах хэрэгтэй.
Ц.ХИШГЭЭ