Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 25-р хорооны 1832-р хэсэгт АН, МАН-уудаас нэр дэвшигчид нэг мандатын төлөө өрсөлдөж байна. Нийт санал өгөх иргэдийн тоо 2941 байгаагаас 13:00 цагийн байдлаар санал хураалт 16 орчим хувьд хүрчээ.
/ 12.58 минутад сонгогчдын санал өгсөн байдал /
18-25 насны залуучууд идэвх сул байгааг тус хэсгийн хорооны ахлагч хэлж байлаа. Өөрт хамгийн ойр ажилладаг төлөөлөгчөө сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг залуучууддаа уриалж байна.
Б.БАТБААТАР