Нүүр   /  

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ ХАМГИЙН ИДЭВХТЭЙ БАЙНА

2016-10-19  

Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт эхэлсэн билээ. Тэгвэл нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд сонгуулийн ирцийн дүнг 12.00 цагийн байдлаар дүүрэг тус бүрээр нэг бүрчлэн танилцууллаа.

1. Багахангай дүүрэгт 659 сонгогч саналаа өгсөн нь нийт сонгогчийн 23 хувь,

2. Баянгол дүүргийн 18476 сонгогч саналаа өгч, нийт сонгогчийн 14 хувь

3. Баянзүрх дүүрэгт 22678 сонгогч саналаа өгсөн нь 11 хувь,

4. Налайх 4522 сонгогч саналаа өгсөн, нийт сонгогчдын 19 хувь,

5. Сонгинохайрхан дүүрэгт 22171 сонгогч санал өгч, 11.7 хувь,

6. Сүхбаатар дүүрэгт 12 156 сонгогч санал өгч, 14.8 хувь

7. Хан-Уул дүүрэгт 13412 сонгогч саналаа өгч, 13.5 хувь

8. Чингэлтэй дүүрэг 12442 сонгогч саналаа өгч, 12.1 хувь нь тус тус сонгуульдаа оролцжээ.

Дээрх дүнгээс харахад нийслэлийн захын дүүрэг болох Багахангай, Налайхын иргэд саналаа эртлэн өгчээ. Нийслэлийн хэмжээнд нийт 110 404 сонгогч саналаа өгснөөр ирц 12.9 хувьтай байна.

 

 

А.ГАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?