Нүүр   /  

СОНГУУЛЬД ЭМЭГТЭЙЧҮҮД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА

2016-10-19  

Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 14-р хорооны 1975-р хэсэгт АН, МАН-уудын нэр дэвшигчид хоёр мандатын төлөө өрсөлдөж байна. Нийт санал өгөх иргэдийн тоо 1971. Ахлах зохион байгуулагч Б.Бат-Эрдэнээс санал хураалтын үйл явцыг тодруулахад

“Санал хураалтын явц 16:40 цагийн байдлаар 33,5 орчим хувьтай байна. Санал өгсөн 662 иргэн буюу санал хураалт одоогийн байдлаар ямар нэг зөрчилгүй хэвийн явагдаж байна.” гэсэн юм.

Санал өгсөн хүмүүсийг хүйсийн байлаар авч үзвэл эрэгтэй 293, эмэгтэй 416 хүн байсан бол насны байдлаар харахад 18-25 настай 98, 26-40 настай 211, 41-55 настай 218, 56-дээш настай 182 хүн санал өгчээ. Эндээс харахад хамгийн идэвхтэй өгч байгаа насныхан 41-55 насныхан байгаа бол идэвхгүй оролцож байгаа нь 18-25 насны залуус байна. Мөн хүйсийн байдлаар харвал эмэгтэйчүүд идэвхтэй оролцож байгаа нь харагдлаа.

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
enerel:ene conguuliin irts hureh yum uu 2016-10-19
ккк:Эрчүүд нь ууланд яваа юм чинь аргашүй шд хөөрхий. Талхны мөнгө олох гээд самранд явсан хойгуур нь сонгууль болоод ккк 2016-10-19
атаман:Бат-Эрдэнэ уу? Ган-Өлзий шиг л харагдаад байна даа. Нэр ээ солисон юм байх даа. 2016-10-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?