Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 14-р хорооны 1975-р хэсэгт АН, МАН-уудын нэр дэвшигчид хоёр мандатын төлөө өрсөлдөж байна. Нийт санал өгөх иргэдийн тоо 1971. Ахлах зохион байгуулагч Б.Бат-Эрдэнээс санал хураалтын үйл явцыг тодруулахад
“Санал хураалтын явц 16:40 цагийн байдлаар 33,5 орчим хувьтай байна. Санал өгсөн 662 иргэн буюу санал хураалт одоогийн байдлаар ямар нэг зөрчилгүй хэвийн явагдаж байна.” гэсэн юм.
Санал өгсөн хүмүүсийг хүйсийн байлаар авч үзвэл эрэгтэй 293, эмэгтэй 416 хүн байсан бол насны байдлаар харахад 18-25 настай 98, 26-40 настай 211, 41-55 настай 218, 56-дээш настай 182 хүн санал өгчээ. Эндээс харахад хамгийн идэвхтэй өгч байгаа насныхан 41-55 насныхан байгаа бол идэвхгүй оролцож байгаа нь 18-25 насны залуус байна. Мөн хүйсийн байдлаар харвал эмэгтэйчүүд идэвхтэй оролцож байгаа нь харагдлаа.
Б.БАТБААТАР