Нүүр   /  

САНАЛ ХУРААЛТ ХАНГАЛТТАЙ ТҮВШИНД ХҮРСЭНГҮЙ

2016-10-19  

Баянзүрх дүүргийн 1796-р хэсгийн санал хураалтын ажиллагааг 22:00 цагт зогсоолоо. Санал хураалт 34.98 хувьтай байлаа. Тус хэсгийн хороонд ямар нэг зөрчил гараагүй бөгөөд санал хураалтын мэдээллийг төв штабруугаа явууллаа. Бусад дүүрэг хороодын хувьд сонгуулийн ирц мөн адил тааруу байна гэж урьдчилсан байдлаар мэдээлж байна.

Тэгвэл Нийслэлийн сонгуулийн хороо 02.30 минутад мэдээллэснээр дахин сонгуульд явуулах дүүрэг хороодыг танилцууллаа. Үүнд : 

Сүхбаатар дүүргийн 20 мандатын 5 тойрог (1, 3, 9, 11 зэрэг)-т ирц хүрээгүй тул дахин сонгууль явуулна

Хан-Уулын дүүргийн 2, 3, 4, 11, 15 хороонд ирц хүрээгүй

Баянгол дүүргийн 1, 3, 4, 5, 6, 7, 10, 20 хороонд ирц хүрээгүй

Баян-Зүрх дүүргийн ихэнх хороонд ирц хүрээгүй, хамгийн хангалтгүй

Чингэлтэй дүүрэг 19 хороотойгоос үүний 15-н хороонд нь ирц хүрээгүй

Сонгинохайрхан дүүрэг 32 хороотойгоос үүний 21-н хороонд нь ирц хүрээгүй учраас дахин сонгууль явуулна гэсэн мэдээлэл байна.

Харин Налайх, Багахангай дүүргүүдэд сонгуулийн ирц 50-иас дээш хувьтай гарсан байна. Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд хэлэхдээ санал хүрээгүй 79 хороодод нэмэлт санал хураалтыг ирэх ням гарагт явуулж магадгүй гэж хэллээ.

 

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Нийслэлд амьдарч байгаа иргэд үнэхээр хангалгүй байсан. Ялангуяа залуучууд болимоор юмаа яахаараа дандаа юманд ингэж хойрго ханддаг байна. 2016-10-20
Самбуу:Гадны улс орны жишгээр манай улс сонгууль өгөөгүй иргэдээ торгодог системд шилжих хэрэгтэй санагдлаа. Үнэхээр хариуц****гүй иргэдтэй тэгсэн хирнээ их юм шаарддаг. Энэ бүхэн яагаад имй байдалд оров гэж бас бодох ч асуудал. Улс төрчдийн байгаа байдал нь ард иргэдээ идэвхгүй сул дорой болгосон хэн хэндээ хариуц**** тооцох зүйн хэрэг. 2016-10-20
Оюутан :Ерн яадын саналаа өгөхгүй байхад юу юу хийж бгааг н мэдэж бга биздээ өмнөговь нтр гээл 2016-10-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?