Нүүр   /  

СОНГУУЛИЙН ИРЦ УЛСЫН ХЭМЖЭЭНД 54,8 АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 62,7 НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 45,2 ХУВЬТАЙ ГАРЧЭЭ

2016-10-20  

СЕХ-ноос дөнгөж сая мэдээлэл хийлээ. Нийт 15190 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан явууллаа. Энэ удаагийн сонгуулийн дүнгээр улсын хэмжээнд 54,8 аймгийн хэмжээнд 62,7 нийслэлийн хэмжээнд 45,2 хувьтай оролцсон дүн мэдээ гарчээ.  

Нийслэлийн хувьд 7 дүүргийн 78 тойрог 213 хэсэгт нэмэлт санал хураалт явуулахаар болжээ. Нэмэлт санал хураалтанд зөвхөн саналаа өгөөгүй иргэд хамрагдах учиртай. Нэмэлт санал хураалт явуулах хэсгийг танилцуулъя. 

Сүхбаатар дүүрэгт 1, 3, 9, 10, 11 хороо

Хан-Уул дүүрэгт 2, 3, 4, 11, 15 хороо

Баянгол дүүрэгт 1, 3-7, 10, 20 хороо

Баянзүрх дүүрэгт 2-5, 7-12, 14, 16-22 хороо

Чингэлтэй дүүрэгт 4,5, 7-19 хороо

Сонгинохайрхан дүүрэгт 1-5, 7, 9, 11, 13, 17-19, 21-26, 28, 29, 31 хороодод нэмэлт санал хураалт явагдана. 

Харин орон нутгийн хэмжээнд 19 аймгийн 57 тойргийн 58 хэсэгт дахин санал хураалт явуулна гэж хэллээ. Учир нь 19 аймгийн 117 нэр дэвшигчийн санал давхцсан гэсэн судалгаа гараад байгаа бөгөөд аравдугаар сарын 29-ний өдөр дахин санал хураалт явуулахаар болсон байна.  Урьдчилсан санал хураалтаар АН, МАН ялалт авсан байдал : 

Архангай - МАН

Баян-Өлгий - МАН

Баянхонгор - МАН

Булган - МАН

Говь-Сүмбэр - МАН

Говь-Алтай - МАН

Хэнтий - МАН

Орхон - МАН

Дорнод - МАН

Дорноговь - МАН

Дундговь - МАН

Увс - МАН

Төв - МАН

Сэлэнгэ - МАН

Ховд - МАН

Хөвсгөл - МАН

Өмнөговь - МАН

Өвөрхангай - МАН

Завхан- АН

Сүхбаатар -АН

Нийслэл Налайх - МАН

Багахангай - МАН

Багануурт - МАН

Сонгинохайрхан- МАН

Чингэлтэй - МАН

Баянзүрх – Нэмэлт санал хураалт явагдана

Баянгол- АН

Хан-Уул-МАН

Сүхбаатар- АН

Энэ сарын 23-нд нэмэлт санал хураалт, 29-нд нь дахин санал хураалт тус тус болно.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Долгор:Завхарсан юм. Төсвийн мөнгө зүгээр л салхинд хийсч байна. 2016-10-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?