Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль энэ сарын 19-ны өдөр болсон билээ. Гэвч нэлээд хэдэн хэсгийн хорооны сонгогчдийн ирц 50 хувьдаа хүрээгүй өндөрлөсөн юм. Тодруулбал 10 аймгийн 57 тойрог, хэсэг нийслэлийн 7 дүүргийн 78 тойрог 213 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явагдах юм. Сонгуулийн төв штабаас нэмэлт санал авах шийдвэр гаргаж өнөөдөр 07:00-22:00 хүртэл саналаа өгөөгүй иргэдээс нэмэлт санал авч байна.
Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 14-р хорооны 1796-р хэсэгт санал өгөх иргэдийн тоо 2667 байгаагаас 1780 хүн саналаа өгөөгүй юм. Гэвч өглөөний 09:20 цагийн байдлаар 19 хүн саналаа өгсөн байна. Хэрэв нэмэлт санал хураалт 50 хувьд хүрэхгүй бол тухайн дүнг хүчинтэйд тооцох талаар ярьж байгаа гэнэ.
Б.БАТБААТАР