CОДНОМЦЭРЭНГИЙН ШҮГЭЛ ТАСХИЙВ

2016-02-02  

Сонгуулийн хууль, сонгуулийн шинэ хууль "Төрийн мэдээ" сэтгүүлд хэвлэгдэж албажлаа. СЕХ-ны дарга Ч. Содномцэрэн УИХ-ын сонгуулийн өдрийн товыг 2016 оны 6-р сарын 29 гэж зарлалаа. 

Шүгэл тасхийж, намууд гараанаасаа гарах цаг боллоо. Гэтэл энэ хууль ямар хууль болов оо? Бид чинь ямар дүрмээр тоглох гэж байгаа билээ ? гэдгээ парламентад суудалгүй байтугай, суудалтай нь ч бодох цаг болсныг ухааруулжээ.

"Энэ хууль бол эрх баригч 2 том намын бусдыг басамжилсан хууль. Оролцоод үз л дээ. Сонгогдохыг чинь харья" гэж байна хэмээн сонгуулийн шинэ хуулийн үзэл санааг МУНН-ын дарга Б.Батболд шүүмжиллээ. Түүнтэй ижил санааг Иргэний Хөдөлгөөний Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д. Сүхжаргалмаа хуваалцаж байна. " Сонгуулийн шинэ хууль маш харгис хууль болсон.Ерөнхийдөө том гэх 2 намыг авч үлдэхээр, бусад улс төрийн хүчнийг оролцуулахгүй байхаар зохицуулсан" гэж шинэ хуулийн үзэл баримтлалыг тодорхойллоо. 

Энэ байдлаараа ИЗНН, МАХН ч парламентад суудлаа нэмэх биш, хадгалахад ч хүнд болсон тухай шинжээчид дүгнэж байна.

Шүглийн дуунаар улс төрийн намууд гараанаас гартал шүглээс өмнө хөдөлсөн АН, МАН аль хэдийн барианд орж харагдана. 

 

 Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
№-:Мөрөөдвөө. АНам нь бас арай урдаа юу 2016-02-02
зочин:олон намаар яах вэ. 2016-02-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?