ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 240.000 БӨГӨӨД 2017 ОНООС МӨРДӨЖ ЭХЭЛНЭ

2016-11-07  

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192.000 төгрөг болгосноос хойш хөдлөөгүй байсан юм. Харин МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж ирсний үр дүнд 240.000 төгрөг буюу 25 хувиар нэмэхээр болжээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өчигдрийн хуралдаанаар талууд дээрх байр суурьт нэгдсэн ба 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх аж.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан “Засгийн газраас олон хувилбараар эдийн засгийн тооцоо, судалгаа хийсэн. 40 хувиар нэмбэл эдийн засагт сөрөг үр дагавар олгох учир дэмжээгүй. Эхлээд 22.5 хувь гэсэн шийдвэр гарсан бөгөөд бид ярилцаж байгаад тэгш тоо болгох хэрэгтэй гэж үзсэн. Эцэст нь 25 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар нийт ажил эрхлэгчдийн 4 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна. Эдгээр ард иргэдийн хувьд хэрэгтэй зүйл болж байгаа гэдгийг хэлье” гэлээ.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?