ТӨЛБӨР ТООЦООНЫ ШИНЭ ХЭРЭГСЭЛ

2016-11-09  

1939 он бол Японы Манж-Го улстай “айлсаж амьдрах” болж санал зөрөлдөөд Эх орны чөлөөлөх дайнд мордож байсан үе. 1939 гэж эхэлсний учир нь тухайн үед АНУ-д Лютер Жорж Симжиан гэдэг хүн бэлэн мөнгөний механик машин зохиож, түүнийгээ Нью-Йорк хотын Банкинд байрлуулж байжээ. Өнөөгийн бидний хэрэглэж буй ПОС машин, АТМ үүссэн түүх ийм. Харин өнөөдөр Дэлхий даяар төлбөр тооцооны системд дараагийн шинэ шийдэл, шинэ тогтолцоог хүлээн аваад байна.

Өнөө үе бол цахим эрин зуун. Цаг үеэ даган салбар бүр мэдээллийн технологитой хавсран хөгжсөөр байна. Төлбөр тооцооны систем ч өөрийн бүтцэдээ шинэчлэл хийн криптовалют буюу нууцлал сайтай мөнгийг үүсгэжээ.

“Криптовалютыг Америкийн нэгдсэн улсын конгресс алтны нөөцөд оруулан тооцож байна. Мөн Европын холбооны улсууд доллар болон евротой адил хэрэглэнэ гэдгээ мэдэгдсэн, ОХУ өнгөрсөн 6-р сард ДУМ-ын хурлаар хэлэлцэж хуульчлан зөвшөөрсөн” хэмээн эх сурвалжууд хэлж байна. Үүгээр ч зогсохгүй Азид хүчээ авч бидний өмнөд хөрш авилга авсан улс төрчийг цаазалдаг чанга дэглэмтэй БНХАУ-ын криптовалютыг хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн байх жишээний. Энэ мэт явсаар Дэлхийн 196 орон хэрэглээндээ ашиглахыг хүлээн зөвшөөрчээ.

Дэлхий даяар энэхүү төлбөрийн хэрэгслийг ашиглахаар “шуураад” байгаагийн учир юунд байна вэ?

“Энэ төрлийн валютын гол зангилаа нь тооны нууцлал бүхий код гаргах үйл явц. 14 оронтой үсэг тооны нийлбэр бүхий 1 код = 1 зоос. Энэхүү үйлдэл нь блокчеин технологи дээр хийгддэг бөгөөд хамгийн өндөр нууцлал бүхий хамгаалалтын системтэй бүтэц юм. SSL (Secure Sockets Layer) буюу давхар давхар хамгаалалт гэсэн утга бүхий энэ хамгаалалтын систем нь цэргийн технологийн үзүүлэлт бүхий хамгаалалтын систем аж. Үүнийг эвдсэн цахим орчны гэмт хэрэгтэнд (хакер) 100000 еврогийн шагнал амлаад байна. Технологийнхоо өмнөөс амлалт гаргасан криптовалют нь ONECOIN” хэмээн MGL ONECOIN Бусад криптовальютуудыг бодвол харьцангуй сүүлд үүссэн ч бүхий л сул талуудыг нь сайжруулан гарч ирснээрээ онцлогтой.

“Манай улсад ч бас өөрийн хэмжээнд багагүй ахицтай түгэн, тархаж байна. Дэлхий дээр BITCOIN, ONECOIN гээд 600 гаруй төрлийн криптовалют байдгаас 2 нь манайд орж ирлээ. Одоогийн байдлаар 10000 орчим иргэн мэдээлэлтэй болж 2000 орчим иргэн өөрийн нэр дээр энэ төрлийн валютын данстай байгаа” хэмээн MGL ONECOIN клубийн үүсгэн байгуулагч Х.Төмөрчулуун хэллээ. Энэ төрлийн валютыг ашигласнаар аль ч улс орон руу ямар ч шимтгэлгүй гүйлгээ хийх боломж, цаг хугацаа урсахын хэрээр таны худалдаж авсан зоосны ханш зогсолтгүй өссөөр байна гэх мэт олон давуу талууд бий гэдгийг ч мөн хэлж байлаа.

Одоогийн байдлаар Монгол банкнаас “Энэхүү төлбөрийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар тодорхой шийд гараагүй байна. Харин иргэд хөрөнгө оруулалт хийснээр мөнгө өсөх хүртэл цаг хугацааны хувьд ямар хүндрэл гарч болох вэ? Гэдгийг судлах хэрэгтэй” гэв. “Криптовалютын бизнесийн харилцааг зохицуулах хууль тогтоомж гэж зүйл байхгүй. Болно ч гэж байхгүй, болохгүй ч гэж байхгүй. Бизнесийн орчны хувьд чөлөөтэй” гэж байлаа.

Дэлхийн валютын нөөцөд ордог 5 төрлийн мөнгөн тэмдэгт байдаг. Европын холбооны орнуудын Евро, АНУ-ын Доллар, БНХАУ-ын Юань, Японы Иен, Английн Фунт зэрэг багтана. Харин хэдийнээ хүлээн зөвшөөрөгдөөд буй ONECOIN, BITCOIN зэрэг нь яг үүний адил дэлхий нийтийн хэрэгцээнд үндэслэн өөрсдийн орчинг бий болгоод байгаа аж. Тухайлбал ONECOIN-оор худалдаа наймаа хийдэг 6000 дэлгүүр хоршоо бий болж байгаа. Хязгаарлагдмал нөөц болон Дэлхий нийтийн эрэлт зэрэг нь хурдтай ханшийн өсөлтийг бий болгож байна. 

“Одоогийн байдлаар 1 зоосны ханш 6,9 евротэй тэнцэхээр байна. Олон улсын эдийн засагчдын үзэж байгаагаар энэ оны сүүл хүрэхэд 25 еврод хүрэх төлөвтэй байгаа аж. Ингээд тооцоход 100000 орчим хүн энэхүү зоосноос хамгийн бага хэмжээгээр худалдан авахад 2 жилийн дотор улсынхаа эдийн засагт 200 гаруй тэрбум төгрөг татах боломж байна” хэмээн MGL ONECOIN клубийн менежер Г.Эрдэнэцолмон хэллээ.

“Улс эх орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулж хамгийн хүртээмжтэй, хамгийн найдвартай, криптовалютын бизнесийг хөгжүүлэх нь зөв. Хадгаламжид мөнгөө дээд тал нь жилийн 16 хувийн хүүтэй хийснээс энэ бизнест жилийн 100 хувиас ч илүү ашиг олох боломж байгаа. Хүмүүс сүлжээний бизнес гэж ойлгох нь элбэг байдаг. Энэ бол сүлжээ биш та ямар ч хүн элсүүлэхгүй бас бараа зарахгүй. Зүгээр л валютын ханш дээр тоглолт хийнэ” хэмээн криптовалютын хадгаламжтай иргэн хэлж байна.

            Швейцарын төв банк криптовалютын тусгай лаборатори байгуулж, Английн UBS банк Техникийн инновацид 50 сая долларын хөрөнгө оруулалт хийж, АНУ-ын CITIBANK Блокчеинд суурилсан 3 систем ажиллуулж байхад бид...

 

 

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
би :хөөе энэ чинь их гоё юм байна яаж холбогдох вэ энэ хүмүүстэй 2016-11-09
d.selenge:onecoinD IX XEMJEENI XORONGO ORULALT XIIJ CHADAX XVMVSTEI XAMTARCH AJILLANA. 2016-11-09
бид:сайн судлаж, харьцуулж хөрөнгө оруулалт хийгээрэй дээ . эрсдэл их бий гэнэ шүү 2016-11-09
Neg:Mongol togrog yuch bish bolj bgaag bugd mederlee togrogiihoo hanshiig osgoj une tseniig ni avch uldehiin tuld yaltchgui do**** evrog hun bur l ali boloh chadlaaraa olj osgoh heregtei yum bna tegej baij togrogiin ariljaand oruulj togrogiin une tsenee hadg**** ni zuitein boluu gej bodoj bna yaj elseh ve er ni ene talaar sudalj bsan ldaa ih zugeer yum shig sanagdsan 2016-11-09
Onecoin :Sonirhoj bgaa hun bval 99349066 ruu holbogdooroi. Medeelel ugnu shuu. 2016-11-10
Баяр:MGL ONECOIN клубын хүмүүстэй яаж холбогдох вэ? 2016-11-12
H:Zallan haanch ymarch uldad huleen zuvshuurugduugui zuger l neg dugui tumur yg l pacinko giin zoos shig bitgii hun munhruulaad bai suljeeni biznesh 2016-11-14
MGL ONECOIN:ONECOIN ий талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахийг хүсвэл доорх утсаар холбогдоно уу. 88250009 86250006 91112070 90074477 2016-11-25
Иргэн:Тэр монголбанкны мэдээллийн эх сурвалжаа хэлээч. Нэр ус, албан утшаалтай хүн биз дээ. Монголбанк гэж хэлтэй устай этгээд гарч ирээд яриад байна уу? 2016-12-09
MGL ONECOIN CLUB :ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ 88250009 86250006 91112070 2016-12-26
Welcome to Onecoin:Welcome to Onecoin pajed negdej delgerengui medeelel abaarai. 99339047 2017-01-02
btc:Биткоин байнга авна, зарна. Утас: 9529-6599 www.Facebook.com/bitcoinatmmongolia 2017-07-06
Зочин:Onecoin-д нэгдсэндээ үнэхээр их сэтгэл хангалуун байгаа шүү.Үүний эсрэг ямар ч ойлголтгүй сөрөг сэтгэлгээтэй хүмүүсийн үгийг бүү тоо.Тэд нартай тэд наргүй угаасаа onecoin амжилттай явж байгаа.Цаашид амжилтын оргилд хүрэх болно.Бүх onecoin-чууддаа амжилтын дээдийг хүсье.Бидний зорилго агуу учраас хэн ч сөрөгөөр нөлөөлж чадахгүй ээ. 2017-10-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?