ИХЭНХ БАНКУУД ДОЛЛАРЫН АРИЛЖААГАА ЗОГСООЛОО

2016-11-11  

Монгол банкны Ам.долларын ханш зарах нь 2453,0 төгрөг байгаа бол Найман шарга дээр яг одоогийн байдлаар  2,590.0 төгрөгөөр авч 2,610.0 төгрөгөөр арилжаалж эхлэв. 

Голомт банк : Бүх валют арилжаагаа зогсоосон. Хэзээ арилжиж эхлэх талаар мэдээлэл байхгүй байна гэсэн юм.

ХААН банк : Өчигдөр үдээс хойш ам.долларын арилжаагаа зогсоох шийдвэр гаргасан.

Төрийн банк : Тодорхойгүй хугацаагаар арилжаагаа зогсоосон бөгөөд хэзээ арилжих нь тодорхойгүй байна.

Худалдаа хөгжлийн банк : Валют зарах арилжааны гүйлгээ зогссон. Хэзээ нээгдэх талаар мэдээлэл байхгүй.

Улаанбаатар хотын банк : Харилцагчдадаа 1000 хүртэлх ам.доллар арилжиж байна.

Ариг банк : Харилцагч бол 1000 хүртэлх ам.доллар арилжих боломжтой.

Хасбанк : Бэлэн бусаар 2.500.000 төгрөгт валют арилжиж байна. Бэлэн валют арилжихгүй гэсэн шийдвэрүүдийг гаргасан байна.

Монголбанк : Хиймэл эрэлтийг дэмжих боломжгүй. Валютын нөөцөө хамгаална гэж тус тус мэдэгдээд байна. Тэдний хэлж байгаагаар долларын ханш өссөн учраас гүйлгээгээ түр зогсоогоод байна гэж тайлбарлаж байлаа. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?