Х.ЧОЙЖИЛСҮРЭН: ВАЛЮТЫН ХАНШ ЭНЭ ОНЫ ТӨГСГӨЛ, ИРЭХ ОНЫ ЭХЭЭР ЖААХАН БУУРАХ БАЙХ

2016-11-11  

УИХ-аар батлагдсан 2017 оны төсөв болон ам.долларын ханшийн өсөлтийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Х.Чойжилсүрэн:

"Валютын ханш сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж байгаа. Үүнийг Засгийн газар анхааралтай ажиглаж, хяналтаа алдахгүй байдлаар явж байгаа. Гол бэрхшээл бол Монгол Улс руу орох валютын урсгал саарсантай холбоотой.

Өнгөрсөн жилүүдэд 7 их наяд 954 орчим тэрбум төгрөгийг зах зээл рүү хэвлэж хийсэн. Энэ нь валютын эрэлтийг нэмэгдүүлсэн. Энэ эрэлтийг хангахын тулд Монголбанк валютынхаа нөөцийг шавхсан. Шинэ Засгийн газраас валютын урсгалыг дотогш нь болгох асуудлыг гадаадын санхүүгийн байгууллагуудтай яриад явж байгаа. Валютын ханш энэ оны төгсгөл, ирэх оны эхээр жаахан буурах байх. Эцсийн байдлаар шийдвэр гараагүй болохоор одоо хэлэх юм алга. Ойрын хугацаанд эргэж мэдээлнэ" гэв. 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?