БАНКУУД ДОЛЛАРАА ЗАРААД ЭХЛЭХЭД ХАНШ ХЭВИЙН БОЛНО

2016-11-11  

 

Өнөөдөр 11:00 цагийн байдлаар 2,476 төгрөг байсан валютын ханш 17:00 цагийн орчимд 2,590 төгрөгт хүрч даруй 114 төгрөгөөр өсжээ. “Долларын ханш богино хугацаанд өссөн нь арилжааны банкууд доллар зарахгүй байгаатай холбоотой” хэмээн эдийн засагч М.Энхсайхан тайлбарлалаа. 

Тэрээр “Төгрөг, долларын ханш бол уян хатан байх ёстой. Ханш сулрах, чангарах нь зах зээл дээр өдөр бүр болж байдаг хэвийн үзэгдэл. Харин сүүлийн өдрүүдийн долларын ханшийн огцом өсөлт бол ардаа эдийн засгийн утгагүй, эдийн засгийн эрэлтээр бий болсон өсөлт биш гэдэг нь их тодорхой харагдаж байгаа" хэмээн хэлсэн юм. 

"Өнөөдөр Монгол Улс ч, арилжааны банкууд ч долларгүй болчихоогүй. Гол нь арилжааны банкууд доллараа зарахгүй байгаа нь долларын хиймэл өсөлтийг хөөргөдөж, зохиомол эрэлтийг бий болгож байна” 

Мөн “Бид 2017 онд их хэмжээний төлбөр төлөх нь үнэн. Гэхдээ энэ нь 1 сарын 1-нээс гэсэн үг биш шүү дээ. Тийм учраас арилжааны банкууд доллараа зарах хэрэгтэй. Монгол Улс нэг л эдийн засагтай. Засгийн газрын эдийн засаг, арилжааны банкуудын эдийн засаг гэж тусдаа байхгүй. Тийм учраас арилжааны банкууд ханш барих, ханш тогтворжуулах үйл ажиллагаанд Засгийн газартай хамтарч оролцох ёстой. Засгийн газар нь арилжааны банкуудаа дэмжих замаар доллар зарах сонирхлыг бий болгох хэрэгтэй” гэлээ

“Төрийг төлөөлсөн энэ зохицуулалтыг Монголбанк хийх үүрэгтэй. Тус тусын энэ ажлаа л хийхэд ханшийн хэлбэлзэл зах зээлийнхээ зарчмаар явна. Түүнээс бус, өнөөдрийнх шиг ганц Засгийн газар нь ажиллаад ханш тогтворжихгүй. Засгийн газар валют зардаг газар биш” гэж эдийн засагчид тайлбарлаж байна.

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
БАНК:М ЗАЗА ДОЛЛАРАА ЗАРИЙ ДӨӨ 2016-11-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?