ИРЭХ ОНД ЧАЛКОГИЙН 90 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРИЙГ ТӨЛНӨ

2016-11-11  

УИХ-аар батлагдсан 2017 оны төсөв болон ам.долларын ханшийн өсөлтийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийсэн билээ. Тэрээр улсын өрийн талаар ийнхүү хэллээ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн

-Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөх ёстой Чалкогийн өр одоо 90 гаруй сая ам.доллар үлдсэн. Энэ өрийг 2017 онд багтаад төлж дуусгана гэсэн төлөвлөгөө байна.

-Ирэх жилийн төгсгөлд дотоод өрийн хэмжээ 4.6 их наяд төгрөгтэй тэнцэнэ гэсэн урьдчилсан тооцоолол гарсан.

-Засгийн газраас өргөн барьсан төсөв УИХ дээр хэлэлцэгдээд хэд хэдэн өөрчлөлт орсон. Ингэхдээ төсвийг эцсийн байдлаар 2 их наяд 408.7 тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан.

-Төрийн өмчийн компанийг хувьчлаад Засгийн газарт ногдох хувь нь “Төрийн банк” 75 тэрбум төгрөг, Хөрөнгийн бирж 20 тэрбум, “Оргил” рашаан сувилал 7 тэрбум, “Монголын цахилгаан холбоо” компанийг 7.6 тэрбум төгрөгөөр хувьчилна гэж Засгийн газраас төсвийн төсөлд суулгасан. Төсөв батлагдах үед дээрх обьектууд дээр хоёр обьект нэмж, 50 тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон гэлээ.  

 

О.НАНСАЛМАА

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?