ДОЛЛАР 2470 ХҮРЧ БУУРЛАА

2016-11-11  

Өнөө өглөө долларын ханш 12:00 цагийн орчимд найман шарга захад л гэхэд 2,710 төгрөгт хүрч өсөөд байсан. Харин 16.00 цагийн үед найман шарга вальют арилжааны захад 2470 хүрч буулаа.

Монголбанкны ОНБМТ-ийн захирал Б.Лхагважав өнөөдрийн хэвлэлийн бага хуралд "Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн өдрүүдэд огцом сулраад байна. Үүнийг Монголбанк тэнцвэрт төвшнөөс хэт хөөсөрсөн түр зуурын шинжтэй гэж үзэж байна. Монголбанк ханшийн энэхүү огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэж байна" гэсэн юм.

Мөн арилжааны том банкууд доллар зарж эхэлсэн бөгөөд жижиг банкуудын хувьд бага  хэмжээгээр зарж байна.

 

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?